ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 04 сарын 04                         А/33                     Улаанбаатар хот

 

Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах зардал гаргах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 16 дугаар зүйл 16.5.5 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, сургалт явуулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэхэд шаардагдах зардлыг хавсралт ёсоор баталсугай.

 

  1. Шаардагдах зардал 1500000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргахыг нягтлан бодогч (О.Золзаяа)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                         Ж.АЛТАНГЭРЭЛ

 

 

 

 

 

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны ... сарын ...-ны өдрийн .... тушаалын хавсралт

 

 

 

 

БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ АЖИЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ

 

 

Д/д

Зарцуулах зүйлийн жагсаалт

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах мэдээллийн самбар

144 000

144 000

2

Сурталчилгааны тараах материал

600х600

360 000

3

Сурталчилгааны хөлтэй самбарууд

110 000х6

660 000

4

Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах хулдаасан самбар

4*4*3ш*7 000

336 000

Нийт дүн

 

1 500 000