ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 04 сарын 10                         А/34                     Улаанбаатар хот

 

Системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийн системийн нэр, нууц үгийг түр хугацаагаар шилжүүлэх тухай

 

Сангийн сайдын 2014 оны 95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам”-ын “Хоёр”-ын 2.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Санхүү, төрийн сангийн хэлтсийн Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн П.Оюун-Эрдэнэ 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан тул түр хугацаагаар хэрэглэгчийн нэр, нууц үгийг Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Н.Отгонцэцэгт шилжүүлсүгэй.

 

  1. Өөрт оногдсон эрхээс өөр эрхээр системд нэвтэрч ажил үүрэг гүйцэтгэхийг хатуу хориглосугай.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                   Ж.АЛТАНГЭРЭЛ