ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 12 сарын 19 А/153

Суудлын автомашин хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжсэн суудлын автомашиныг хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

А.Туяабаатар                       -Тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга

          Гишүүд:

А.Гэрэлтуяа                           -Тамгын газрын нягтлан бодогч

Х.Нэргүй                                 -Тамгын газрын Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч

С.Ганзориг                             -Тамгын газрын жолооч

Нарийн бичгийн дарга:

С.Мөнгөнчимэг                     -Тамгын газрын Санхүү, төрийн сангийн     хэлтсийн мэргэжилтэн

2. Ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, актаар баталгаажуулж ажиллахыг ажлын хэсэг (А.Туяабаатар)-т даалгасугай.

3. Суудлын автомашиныг Засаг даргын Тамгын газрын өмчийн бүртгэлд бүртгэн авахыг зөвшөөрсүгэй.

4. Цаашид засвар арчлалтын ажлыг тогтмол хийхийг Аж ахуйн тасаг (Ч.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

  

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

          ГҮЙЦЭТГЭГЧ                          Ж.АЛТАНГЭРЭЛ