ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 12 сарын 19 А/154

Зардал гаргах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсан найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг; Төсвийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 16 дугаар зүйл 16.5.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Монгол Улсын “Хог хаягдлын тухай” (шинэчилсэн найруулга) хууль батлагдсантай холбогдуулан дүүргийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах” чиглэлээр дүүргийн удирдлагууд, хороодын ажлын алба, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Тэрэлж туул” ТББ-д шинэ хуулийг сурталчилан таниулах сургалтын хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  2. Сургалтад оролцогсодын хоол, унааны зардал, суралт зохион байгуулах  тэнхимийн төлбөрийг хоёрдугаар хавсралтаар баталж нийт 2500000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсөвт зардлаас гаргахыг нягтлан бодогч (А.Гэрэлтуяа)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                               Ж.АЛТАНГЭРЭЛ