Цэргийн штаб

Дүүргийн цэргийн штаб нь Батлан хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.  

Зураг

Албан хаагчийн нэр

Албан тушаал

Ажлын үндсэн чиг үүрэг

Утасны дугаар

 

Д.Байгал

Цэргийн штабын дарга, хурандаа

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Төрийн цэргийн бодлогыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, Цэргийн штабын үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах цэргийн дайчилгааны даалгаврыг бүрэн хэрэгжүүлэх, Засаг дарга түүний Тамгын газрын даргыг эрхэлсэн ажлын эцсийн шатны зөвөлгөө дэмжлэгээр хангах

70232345

 

В.Батболд

Дайчилгаа, тоо бүртгэлийн офицер 

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, дүүргийн автомашин, зам барилгын машин механизмын тооцоо судалгааг гарган бүртгэж тооцох,  цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн баяжилтыг төгөлдөржүүлэх, оногдуулан данслалтын чанар байдал, нөхөн хангалтын тооцоо, Цэргийн штабын дайчилгааны маш нууц, нууц баримт бичгийн хадгалалт, хамгаалалтыг хангах

70232345

 

Б.Энхболд

Сургалт, төлөвлөлтийн офицер

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг дүүргийн хэмжээнд сурталчлан, байгууллага аж ахуйн нэгжүүд хэрхэн биелүүлж байгаад хяналт шалгалт хийх, дайчилгааны бэлтгэл нөөцийн цэргийн бэлтгэл сургалтыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах, дүйцүүлэх албан хаагчдын  үүрэг гүйцэтгэлтэнд хяналт тавих, химийн хортой болон шатаж, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй бодис хэрэглэдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл судалгааг гаргаж, иргэдийг  хамгаалахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

70232345

 

О.Батсүрэн

Мэдээлэл, аюулгүй байдлын офицер

Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль, тогтоомж, Төрийн нууцыг хамгаалах журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих, тогтоол шийдвэрийн хэрэгжилт гаргах, төрийн болон байгууллагын нууц бичиг хэргийг хөтлөж, хадгалалт хамгаалалтыг хариуцан, мэдээллийн аюулгүй байдлыг хангах

70232345