Эрхэм зорилго
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргыг мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө, цаг үеэ олсон хэрэгцээт мэдээллээр хангаж,Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, чин шудрага үйлчлэхэд оршино.

Засаг даргын Тамгын газар нь дүүргийн Засаг даргын үйл ажиллааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийн зорилтыг хангах, Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, удирдлагын манлайлалыг дээшлүүлэх, төр засаг, Нийслэлийн удирдлагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих нутгийн захиргааны удирдлага зохицуулалтаар хангах, боловсон хүчний мэдлэг боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх, хэлтэс албад, хамтын ажиллагааг хангах, удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд иргэдэд төр, нийгмийн үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагаагаа явуулна.

Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчим [эрхэмлэн дээдлэх зүйлс]-ыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.

        Эрхэмлэх зарчим 1

       Хууль дээдлэх зарчим 

       Төрийн (нутгийн) үйлчилгээг иргэд-олон нийтэд хүргэх аливаа асуудлыг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн удирдлагын хуульд нийцсэн бодлого, шийдвэрийн хүрээнд нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн явуулна.

         Эрхэмлэх зарчим 2

        Бодит үр дүнтэй, шуурхай байх зарчим 

       Иргэдийн амар тайван, аюулгүй ажиллаж амьдрах нөхцлийг хангах бодлого, зохицуулалтыг дүүргийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, статистик тоон мэдээлэлд бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй  дүн шинжилгээ хийх замаар удирдлагын цаг үеэ олсон шийдвэрт тусган баталгаажуулж  хурдан шуурхай, оновчтой хэрэгжүүлэхэд энэ зарчмыг баримтална.

         Эрхэмлэх зарчим 3

        Ил тод, нээлттэй байх зарчим 

       Дүүргээс хэрэгжүүлж байгаа болон Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байж иргэн бүрт хэрэгцээт мэдээллийг бүх сувгаар хүргэж, иргэд-олон нийт, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжийн зөв зүйтэй, үндэслэлтэй санал, санаачилгыг үйл ажиллагааныхаа үндэс тулгуур болгоно.

         Эрхэмлэх зарчим 4

        Үндэсний нэгдмэл, тэгш байдал, ардчилсан, шударга ёсны зарчим 

     Төрийн болон орон нутгийн үйлчилгээг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүй үзүүлж, голч шударга ёсыг баримталж ажиллана.

         Эрхэмлэх зарчим 5

        Хариуцлагатай байх зарчим 

      Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, ажилтан бүр  хуулиар хүлээсэн төрийн (нутгийн) ажил, үйлчилгээ, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахиж, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажлын гологдол, алдаа дутагдал гаргасан тохиолдолд хамтын болон ганцаарчилсан хариуцлага хүлээнэ.

 Цаашдын зорилт:

-    Ажлын гүйцэтгэлтэй уялдсан урамшууллын илүү тод дүрэм журмыг дотооддоо боловсруулан хүний нөөцийн дэвшилттэй арга нэвтрүүлснээр ажилтнуудын ажил, үүрэг гүйцэтгэх арга барил, чадварт өөрчлөлт оруулах:
-    Төрийн албаны тусгайлсан сургалт нь ажилтнуудын мэдлэг, ур чадварын түвшинг дээшлүүлж, төрийн албаны мэргэшсэн байдлыг сайжруулж, гүйцэтгэлийн өндөр түвшинг хангах болно:
-    Боловсон хүчний талаархи шийдвэрийг улам ил тод болгох:
-    Төрийн албыг улс төрөөс ангид байлгахын төлөө ажиллах:
-    Нутгийн удирдлага, нутгийн албыг бэхжүүлэн, төвлөрүүлэх талаар төрийн албан хаагчид болон иргэд олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх: