Налайх дүүрэг
|
№ |
Үүрэг даалгавар |
Үндсэн хэрэгжүүлэгч |
Хамтран хэрэгжүүлэгч |
Хяналт тавих |
|
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
||||
|
1 |
“КОП-17” бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд үндсэн чиг үүргийг алдагдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллах. |
ТЗУХ |
Хороодын Засаг дарга нар |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
2 |
Иргэд, олон нийтэд “КОП-17” бага хурлын зорилго, ач холбогдлын талаар танилцуулж сурталчилах |
ТЗУХ, ШУХМТ |
Нийт байгууллага |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
3 |
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах чиглэлээр гаргасан Засаг даргын Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах |
ТЗУХ ЗДТГ |
Нийт байгууллага |
Дүүргийн Менежер С.Ялалт |
|
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД |
||||
|
4 |
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгах. |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
Боловсролын хэлтэс |
Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн |
|
5 |
Сургууль, цэцэрлэгийн орчимд хичээл эхлэх болон тарах үеийн замын хөдөлгөөний ачааллыг, зохицуулах алба хаагч, техник хэрэгслийг шаардлагатай байршилд нэмэгдүүлэн ажиллуулах. |
Цагдаагийн хэлтэс |
- |
Дүүргийн Менежер С.Ялалт |
|
6 |
Сурагчдын зорчих замд байрлах явган хүний гарц, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, дуусгах. |
ХСТНААХ |
Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, ШУХМТ, Цагдаагийн хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд |
Дүүргийн Менежер С.Ялалт |
|
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД |
||||
|
7 |
Дүүргийн хэмжээнд болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн аюулгүй байдал, нутгийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай нөөц, агуулах, техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, хөрөнгө санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах |
Хууль, эрхзүйн хэлтэс |
Онцгой байдлын хэлтэс |
Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн |
|
8 |
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эрчимжүүлж, шуурхай үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангаж, одоо байгаа тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон хөрөнгө санхүү, хүн хүчний нөөцийг шалгаж танилцуулах. |
ХСТНААХ, ХХҮХ |
Нийт байгууллага |
Дүүргийн Менежер С.Ялалт |
|
9 |
2026-2027 оны хүйтний улиралд нийслэлийн хүн амыг сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, үйлдвэрлэл, татан авалт, тээвэрлэлт, агуулах, нөөц бүрдүүлэлт, борлуулалтын цэгийн байршил, хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд нийцүүлэн түлшний нөөц, түгээлт болон “Хотула” аппликейшний бэлэн байдлыг хангах |
ХХҮХ
|
Хороодын Засаг дарга нар |
Дүүргийн Менежер С.Ялалт |
|
“ЧӨЛӨӨЛЬЕ” ҮНДЭСНИЙ САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД |
||||
|
10 |
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах. |
Хууль, эрхзүйн хэлтэс |
СТСХ, ХХҮХ, ХСТНААХ |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
11 |
НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан бизнес эрхлэхэд тухтай, таатай нөхцөл бүрдүүлж, хэрэгжилтийг хангуулах. |
ХХҮХ |
- |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
12 |
“Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариуг өгч ажиллах. |
ТЗУХ |
Нийт байгууллагын удирдлагууд |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД |
||||
|
13 |
Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийж, бүх шатны төсвийн байгууллагууд урсгал зардлаа бууруулж, шинэ орон тоо бий болгохгүй байх, цахилгаан, дулааны хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх. |
ТЗУХ |
Нийт байгууллага |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
14 |
Улс, нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. |
СТСХ |
Татварын хэлтэс |
Тамгын газрын дарга Г.Бат-Очир |
|
15 |
Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах. |
ХСТНААХ |
Хороодын Засаг дарга нар |
Дүүргийн Менежер С.Ялалт |
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР