Үүрэг даалгавар

2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар 1:

2017 оны байгууллагын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг 03 сарын 15-ны дотор албан бичгээр ЗДТГ-т ирүүлэх /Бүх байгууллагууд/

Үүрэг даалгавар 2:

Налайх дүүрэг бол Хүүхдэд ээлтэй дүүрэг юм. Энэ хүрээнд бүх байгууллагууд эцэг эхийн зөвлөлөө шинэчилж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх

Үүрэг даалгавар 3:

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудууны хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх /Онцгой байдлын хэлтэс/

Үүрэг даалгавар 4:

Нэгдүгээр улирал дуусаж байгаатай холбогдуулан тайлан мэдээ, тогтоол шийдвэрийн биелэлтийг гаргаж, тогтоосон хугацаанд ТЗУХ-т ирүүлэх. /Бүх байгууллагууд/

Үүрэг даалгавар 5:

Хаврын улиралд салхи шуурганы болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, орон сууц, барилга байгууламжийн аюулгүй байдалд анхаарах,  төмөр, элдэв зүйл салхинд унахаас бүрэн сэргийлэх

/МХХ, Хороод, бүх байгууллага/

 

 

2017 оны 03 сарын 07-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор хүргүүлэхийг  мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.">This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702