| 2012 оны 5-р сарын 09, Лхагва гариг, 00:55 | Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Нийслэл Лондон хотноо зохиогдох зуны ХХХ, Паралимпийн ХIV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжих, тэдний бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах ажилд бүх нийтийн дэмжлэгийг чиглүүлэх зорилгоор "Олимп Хөгжил Сан"-д хөрөнгө хуримтлуулах ажил орон даяар зохион байгуулаж байна. Энэ аян дүүрэгт 4 сарын 24-нөөс 5 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэнэ.
| | Дэлгэрэнгүй... | |
| 2012 оны 4-р сарын 30, Даваа гариг, 06:56 | "Кевико" ХХК нь Улаанбаатар хот тэр дундаа захын гэр хорооллын оршин суугчдыг бүрэн хамарсан, цаашлаад Монгол орон даяар хөдөө, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн, хямд холболтын тоног төхөөрөмжтэй интернэтийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2010 оны 9-р сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан.
| | Дэлгэрэнгүй... | | 2012 оны 4-р сарын 17, Мягмар гариг, 02:57 | Дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, “Хүүхэд хөгжлийн төв”, “Монголын морин спорт уяачдын холбоо”-ны Налайх дахь салбар хороотой хамтран хурдан морь уяачдын дунд сургалт зохион байгуулж, морь унаач хүүхдийг гэнэтийн осол бэртлээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлтэй болгох талаар танилцуулж, уриалга гарган “Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд мэдрэмжтэй, хариуцлагатай хандах түншлэлийн гэрээг” Налайх дүүргийн морин спорт хорооны нарийн бичгийн дарга, хурдан морины эзэн уяач, Хүүхдийн эрх хамгаалал хариуцсан эрх зүйч гэсэн гурван талт гэрээг 22 уяачтай байгууллаа.
| | 2012 оны 4-р сарын 17, Мягмар гариг, 02:52 | Өсвөр үеийн анхдугаар олимпийн аварга,чөлөөт бөхийн ОУХМ Б.Батцэцэгийн нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээнийг 2012.03.14,15-ны өдөр зохион байгуулан, 25 газрын 350 тамирчныг оролцуулж, багийн дүнгээр Ц.Энхбаяр дасгалжуулагчтай Биеийн тамирын дунд сургуулийн баг тамирчид тэргүүллээ.
| | 2012 оны 4-р сарын 17, Мягмар гариг, 02:42 | “Уянгаар хөглөгдсөн миний нутаг” урлагийн наадам 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд 28 байгууллага оролцож авъяас чадвараа сорьсон. Нийт 8 номинациар өрсөлдөн уг тэмцээний 1 дүгээр байрыг Голомт цогцолбор сургууль, 2 дугаар байрыг 152 дугаар цэцэрлэг, 3 дугаар байрыг Эрдмийн оргил цогцолбор сургууль эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Уралдааныг МУГЖ, СУИС-ийн багш Чаминчулуун, СУИС-ийн багш хөгжмийн зохиолч, уран сайхны удирдаач Цэцэрлэг, Налайх дүүргийн Соёл урлагийн ордоны дарга МУСТА А.Баасанхүү нар шүүн явуулсан.
| | Дэлгэрэнгүй... | | 2012 оны 2-р сарын 17, Баасан гариг, 00:25 | 2011 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тухай дүүргийн Засаг даргын 2012 оны 64 дүгээр захирамжаар “Тэргүүн байр” эзэлсэн Голомт цогцолбор сургууль, Эрүүл мэндийн нэгдэл, Налайхын Дулааны станц ХК-ийг тус бүр 1000000 (нэг сая) төгрөг, дарга (захирал)-ыг нь гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж, шагналд зарцуулах 3000000 төгрөг, өргөмжлөлийн үнэ 225000 төгрөг, батламжийн үнэ 351000 төгрөг нийт зардал 3576000 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар тогтов.
| | Дэлгэрэнгүй... | |
|
|
| Хуудас 5-с 1 |