НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт

Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Даваасүрэн

Эрүүл мэнд, биеийн тамир, соёл урлаг, төрийн бус байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Арьяабал

Төсөл хөтөлбөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүн

Эрхэм зорилго

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн нийгмийн салбарын зорилтуудыг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн чиг үүрэг

11.4.1    Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн идэвхитэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх орчин нөхцлийг хангах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх

11.4.2 Монгол улсын боловсролын салбарт мөрдөгдөж буй бодлогын баримт бичгүүд,  Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, албан бус боловсролын бүх хэлбэрийг дэмжих, боловсролын үйл ажиллагааны хяналт шинжилгээг тогтмолжуулах ажлуудыг зохион байгуулах

11.4.3    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулж, , нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудыг дэмжиж ажиллах талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх

11.4.4    Хүүхэд,  залуучууд, гэр бүлд үзүүлж буй  үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих

11.4.5    Төрөөс соёл, урлагийн чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, сурталчлах, соёлын өвийг хамгаалах, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.