ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ САЙЧААГИЙН ТУНГАЛАГ

Сайчаагийн Тунгалаг нь 1968 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.

1976 онд Налайх дүүргийн 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р анги, 1988 онд “Орхон” аймгийн “Гэгээн гэрэл” Их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр төгссөн.

1987-2002 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилагч, арга зүйч 2002-2009 онд 1, 2-р хорооны зохион байгуулагч, 2009-2016 онд 7 дугаар хорооны Засаг дарга, 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

С.Тунгалагийн ажиллаж байсан 2-р хороо нь 2000 онд дүүргийн Тэргүүний хороо, 1-р хороо нь 2002 онд дүүргийн Тэргүүний хороогоор шалгарч дүүргийн удирдлагын “Өргөмжлөл”-өөр, 2003 онд “Ахмадад ээлтэй хороо”, 2004 онд “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт”-ын жилийн ажлаар нийслэлийн хороодоос 3-р байранд шалгарч мөнгөн шагналаар, 2006 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар нийслэлийн хороодоос шагналт байранд шалгарч иж бүрэн компьютерээр шагнагдсан, 2007 онд дүүргийн “Тэргүүний хороо”, 2008 онд нийслэлийн хороодоос шагналт байранд шалгарсан.

С.Тунгалагийн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай шударга хүргэх үйлсдээ гаргасан амжилтыг үнэлж, дүүргийн 2003 оны “Төрийн захиргааны шилдэг албан хаагч”-аар өргөмжилж, 2007 онд МАСЗХолбооны “Алтан од” медалиар шагнаж урамшуулсан.