НАЛАЙХ ДҮҮРГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХОРОО

Тус хороо нь анх 1955 онд Налайх дүүргийг Улаанбаатар хотын Уурхайчдын хороо захиргаа болсны дараа 1960 онд Налайх дүүргийн 8 дугаар хороо нэртэйгээр байгуулагдсан анхны хороодын нэг юм.

Налайхын уурхайд зохион байгуулалттай ажиллах иргэд суурьшсан уг суурь нь 1940-1950 онд засаг захиргааны 7, 8-р хорин, 1960 оноос их уурхайн баруун талд орших “Сайрын худаг”-аас “Дэнж” буюу одоогийн 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт бууриа сэлгэж 5, 9-р хороо болон хуваагдсан.

1992 онд батлагдсан  Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн заалтын дагуу  Налайх дүүргийн 4 дүгээр хороо болон зохион байгуулагдаж, 2011 оноос “Нэг цэгийн үйлчилгээ”-ний шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Хойд талаараа 1 дүгээр хороотой, баруун талаараа 2 дугаар хороо, зүүн талаараа 5 дугаар хороо, урд талаараа 3 дугаар хороотой хил залгаа оршдог. 1087,0 га талбай бүхий гэр хороолол дагнасан хороо юм.

Тус хороо нь 9 хэсэгтэй бөгөөд 176 гудамжны 2055 өрхөд 7434 иргэн оршин суудаг. Нийт иргэдийн 48 хувь нь казак иргэд байдаг. 5874 толгой малтай.

Хорооны нутаг дэвсгэрт 32 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас худалдаа үйлчилгээний чиглэлээр 22 сургуулийн өмнөх боловсрол олгох 2 цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээний байр 8 байна.

ЗОРИЛГО:

Хорооны нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, нийслэл, дүүргийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг  зохион байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төрийн  болон орон нутгийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэдний хууль ёсны эрх ашгийг эрхэмлэх, төрийн албаны шуурхай, тасралтгүй, чанартай байх зарчмыг баримтлах, иргэн бүрт хүрч  үйлчлэх

ЗОРИЛТ:

            Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргж, шударга, хариуцлагатай, нээлттэй ил тод байдлыг хангах, дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллаж, тэдний оролцоотойгоор  дүүрэг, хороо, иргэнээ хөгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, эрүүл аюулгүй орчинд ая тухтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна

ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАР:

2004-2008 онд У.Марквай,  2008-2012 онд  Т.Сатыбалды, 2012-2016 онд К.Сейтхаан, 2016 оноос Р.Жанарбек

ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД:

2016 оноос Ш.Мөнхцэцэг, Б.Түмэннасан, М.Өнөрбек, Д.Тунгалагтуяа

ЗАСАГ ДАРГА НАР:

 н.Хунданбай, Х.Мансуур, С.Можоо, н.Баярхүү, Э.Цэдэнбалжир, А.Орногвай, Х.Кайрол, Х.Батаа, Т.Ахаагаа, А.Булбул, О.Манарбек, С.Медальбек, Д.Дуламсүрэн, 2019-2022 оны 04 сар хүртэл О.Нямсүрэн

Өнөөдрийн байдлаар Засаг дарга О.Болдбаатар, зохион байгуулагч А.Нямгэрэл, нийгмийн ажилтан Алтанцэцэг, улсын бүртгэгч Э.Өнөрцэцэг, хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэн Ц.Каламкас, Цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч  Г.Лхагва, үйлчлэгч К.Эрдэнэцэцэг, галч–манаач Э.Ганбат, Ж.Хайрат, С.Ганзориг, А.Баасанхүү, 1 дүгээр хэсгийн ахлагч Х.Бибигүл, 2 дугаар хэсгийн ахлагч Ж.Саулегүл, 3 дугаар хэсгийн ахлагч Х.Аймагүл, 4 дүгээр хэсгийн ахлагч Ж.Жарысгүль, 5 дугаар хэсгийн ахлагч О.Хонгорзул, 6 дугаар хэсгийн ахлагч , 7 дугаар хэсгийн ахлагч Д.Цолмон, 8 дугаар хэсгийн ахлагч , 9 дүгээр хэсгийн ахлагч нарын  21 ажилтан, албан хаагчдийн бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг тус тус хүргэн ажиллаж байна.

ГАРГАСАН ТОМООХОН АМЖИЛТААС ДУРЬДВАЛ:  /2016 ОНООС ХОЙШ/

1. 2017 онд ХЗДХЯ, НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн газраас зарласан “Камержуулалт” болзолт уралдаанд “Тэргүүн байр”

2. 2018 онд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн сан, Швецарийн хөгжлийн агентлагаас зохион байгуулсан “Бид санаачлагчид” уралдаанд шалгарч, “Иргэдийн оролцоотой шийдвэрлэгч хороо”, “Олон нийтийн оролцоог дэмжигч хороо”

3. 2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Манай хороо-Миний гудамж” аянд “ Тусгай байр”,

4. ХЗДХЯ, НЗДТГ, Нийслэлийн ЦГ-аас зарласан “Камержуулалт” болзолт уралдаанд “Тусгай байр”, дүүргийн ГХУСАЗЗ-өөс зарласан болзолт уралдаанд хамтарсан баг ” 1-р байр”

5. 2018 онд дүүргийн ГХУСАЗЗ-өөс зарласан болзолт уралдаанд хамтарсан баг ”1-р байр”

6. 2019 онд дүүргийн “Алтан намар” ургацын баяраар “Зохион байгуулалттай шилдэг хороо”

7. 2019 онд дүүргийн спортын “Шилдэг хамтлаг” хороо

8. 2019 онд Улсын хэмжээнд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт 91,8 оноогоор нийслэлийн хэмжээнд “Бүрэн хангалттай” үнэлгээ авч “Батламж

9.  2020 онд НЗДТГ-аас зохион байгуулсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны нийслэлийн  1-р улирлын “Тэргүүний хороо”

10. 2020 онд Нийслэлийн хэмжээнд зарласан “Манай хороо-Миний гудамж” аянд Нийслэлийн хэмжээнд 176 хорооноос 4-р байранд шалгарч “Тусгай байр”

11. 2020 онд дүүргийн ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан уралдаанд “Тусгай байр”

12. 2020 онд дүүргийн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” болзолт уралдаанд “Шилдэг хамтарсан баг”

13. 2020 оны ажлаараа шалгарч  дүүргийн “Шилдэг хороо”

14.  2021 онд Нийслэлийн хэмжээнд зарласан болзолт уралдаанд “ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ШИЛДЭГ БАГ” -аар шалгарч “ТЭРГҮҮН” байр

15. 2021 онд “Манай хороо-Миний гудамж” аяны дүүргийн  “ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ГУДАМЖ”-аар тус тус шалгарч,  амжилт, бүтээлээр дүүрэн ажиллалаа.

ХОРООНООС ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЗАСАГ ДАРГА - Хорооны нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, нийслэл, дүүргийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг уламжилж, шийдвэрлүүлнэ

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ – Дээд газрын тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх, хорооны тодорхойлолт олгох, архив, өрх, хүн амын мэдээллийн санг бүрдүүлж баяжуулах, судалгаанд бүх иргэдийг бүрэн хамруулна

НИЙГМИЙН АЖИЛТАН –Хүүхэд  залуучууд, гэр бүлийн хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх  төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хорооны иргэдийн дунд зохион байгуулна.

УЛСЫН БҮРТГЭГЧ –Улсын бүртгэлийн 11 төрлийн лавлагаа олгох, иргэдийн шилжилт хөдөлгөөн, төрөлт, нас баралт, гэрлэлт, гэрлэлт цуцлалтын  бүртгэлүүдийг тус тус хийнэ.

ХАЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН – Нийгмийн халамжийн тухай хуульд заасан халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгнө.

ЦАГДААГИЙН ХЭСЭГ – Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулна

ӨРХИЙН ЭМНЭЛЭГ – Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэдийг бүрэн хамруулна.

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР 

Дээд газрын тогтоол шийдвэрийг хариуцсан хэсгийнхээ иргэдэд хүргэж, мэдээ мэдээллээр хангах, айл өрхийн хог ачилтанд хяналт тавих, хороо, өрх, гудамжны тохижилтын ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулна.

ХАЯГ: 4 ДҮГЭЭР ХОРОО НИСЭХ 1 ДҮГЭЭР ГУДАМЖ

УТАС: 70233229

Албан тушаалын нэр

Овог нэр

Холбогдох утас

Тайлбар

1

Засаг дарга

Очирбат Болдбаатар

70233229

 

2

Зохион байгуулагч

Алтансүх Нямгэрэл

70233229

 

3

Нийгмийн ажилтан

Лэгцэг Алтанцэцэг

70233229

 

4

Үйлчлэгч

Катаей Эрдэнэцэцэг

70233229

 

5

Жижүүр

Энэбиш Ганбат

70233229

 

6

Жижүүр

А.Баасанхүү

70233229

 

7

Жижүүр

Сугаржав Ганзориг

70233229

 

8

Жижүүр

Жавартай Хайрат

70233229

 

9

1-р Хэсгийн ахлагч

Харахат Бибигүл

70233229

 

10

2-р Хэсгийн ахлагч

Жанбалбат Саулегүл

70233229

 

11

3-р Хэсгийн ахлагч

Хаби Аймагүл

70233229

 

12

4-р Хэсгийн ахлагч

Жанай Жарысгүл

70233229

 

13

5-р Хэсгийн ахлагч

Оюунчимэг Хонгорзул

70233229

 

14

6-р Хэсгийн ахлагч

 

70233229

 

15

7-р Хэсгийн ахлагч

Дашзэвэг  Цолмон

70233229

 

16

8-р Хэсгийн ахлагч

 

70233229

 

17

9-р Хэсгийн ахлагч

Энхтуяа

70233229

 

18

Халамжийн мэргэжилтэн

Жумахан Каламкас

70233229

 

19

Улсын бүртгэгч

Энх-Амгалан Өнөрцэцэг

70233229

 

20

Хорооны хэсгийн байцаагч

Ганхуяг Лхагва

70233229