НАЛАЙХ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРОО

Тус хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2010 оны 6/44, 6/48 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 27 дугаар захирамжаар 2011 оны 02 дугаар сард шинээр байгуулагдсан.

Тус хорооны 7 хэсгийн 13 орон сууц, 56 гудамжны 1526  өрхөд 5697 иргэн оршин суудаг бөгөөд хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр  49 байгууллага, аж ахуйн нэгж, иргэн  ажилладаг  бөгөөд хүнсний дэлгүүр, зоогийн газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж 22, шатахуун түгээх станц 7, шашны байгууллага 5, хүүхдийн цэцэрлэг 3, хүүхэд харах үйлчилгээний байгууллага 1, эмийн сан 2, СӨХ- 1, авто сэлбэг, тос тосолгоо, дугуй засвар, мужаан, ахуйн үйлчилгээний чиглэлээр 14 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Тус хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2016 оны А/178 дугаар захирамжаар баталгаажуулсан Алхтай хөшөө, Цагаан хаалга, Бөмбөрцөгтэй хөшөө, Сайн номун хийд, 337 дугаар ангийн “Mig-15“ нисэх онгоц зэрэг түүх дурсгалын хөшөө, дурсгалт газрууд байдаг

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН БАЙРШИЛ

Хойд болон зүүн талаараа 1 дүгээр хороотой, урд талаараа 2 дугаар хороотой болон баруун талаараа мянганы зам ба Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороотой хил залгаа оршдог, 308.8 га  (308849,3) талбай бүхий төвийн гэр хороолол, орон сууц хосолсон хороо юм.

7 дугаар хороо нь Цагдаагийн постоос Тэрэлж явдаг замаа уруудан Цайз захын урдуур баруун тийш эргэж засмал замаа дагаж автобусны буудал, үерийн далан дагаж “Сайн номуун хийд”-ийн хашааны зүүн урд өнцгөөс, хашаагаа баруун талаар тойрч баруун хойд өнцөг, Эрүүл мэндийн нэгдлийн хашааны зүүн хойд өнцөг, Герман Монголын  хамтарсан ашигт малтмал,Технологийн их сургуулийн хашааг даган баруун хойд өнцөг хүрч, баруун тийш Улаанбаатар чиглэлийн төмөр зам, Чойрын засмал замын огтолцол, дүүргийн хилийн цэс, Цагдаагийн постыг хамарсан хилийн цэстэй.

УТАСНЫ ЖАГСААЛТ

Овог нэр

Албан тушаал

Ажлын утас

1

Цэрэнсамбуу Ганчимэг

Засаг дарга

70232208

2

Буянбадрах Ганцэцэг

Зохион байгуулагч

70232208

3

Энхтайван Мөнхзул

Нийгмийн ажилтан

70232208

4

Төмөрбаатар Энхцэцэг

Халамжийн мэргэжилтэн

70232208

5

Даваацэрэн Ариунтунгалаг

Улсын бүртгэгч

70232208

6

Цагаандорж Мөнхцэцэг

Үйлчлэгч

70232208

7

Ерэнтэй Эрдэнэбилэг

Жижүүр

70232208

8

Дорлиг

Бямбасүрэн

Жижүүр

70232208

9

Дондов

Ариунаа

Жижүүр

70232208

10

Ц.Үрэл

Хэсгийн байцаагч

70232208

11

Гүмбэнээ Урантуяа

1-р хэсгийн ахлагч

70232208

12

Чулуунбаатар Содгариг

2-р хэсгийн ахлагч

70232208

13

Намжилжав

Нарантунгалаг

3-р хэсгийн ахлагч

70232208

14

Баттулга Мөнхдэлгэр

4-р хэсгийн ахлагч

70232208

15

Бадрахбямба Болор-од

5-р хэсгийн ахлагч

70232208

16

Бадамханд Бямбасүрэн

6-р хэсгийн ахлагч

70232208

17

Жамба Оюунбилэг

7-р хэсгийн ахлагч

70232208