ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Эрхэм зорилго

Төрийн захиргааны удирдлагын  хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргааны үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хороодын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэйгээс гадна Монгол улсын Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх, үр дүнг тооцох, хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах, нийгмийн баталгааг хангах, зохицуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чиг үүрэг

8.1.1 Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангуулах, биелэлт үр дүнгийн талаар тайлан гаргах

8.1.2 Нутгийн удирдлагын үйл ажиллагааны талаар  иргэдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах

8.1.3 Иргэдийг хүлээн авах, тэдэнтэй уулзах уулзалтыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлүүлэх

8.1.4 Засаг даргын Зөвлөлийн хурал, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөний бэлтгэлийг хангаж, зохион байгуулах;

8.1.5 Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавьж, биелэлт үр дүн тооцох

8.2.6 Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартыг хангуулан, архивын буюу хадгаламжийн нэгж бүрдлүүдэд тавигдах үндсэн шаардлагыг хангуулах8.1.7  Засаг даргын Захирамж, шийдвэр, Тамгын газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх

8.1.8 Албан хэрэг хөтлөлт болон өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг цахимжуулахад анхаарах

8.1.9 Нутгийн удирдлага, Тамгын газрын ажлын үр дүнгийн талаар үйлчлүүлэгч буюу иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэлт хийх

8.1.10 Тамгын газрын хэлтэс, нэгжүүдийн ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, ажлын байрны чиг үүргийг боловсруулан батлуулах

8.1.11 Тамгын газрын дотоодод мөрдөх, дүрэм журам, ажил үйлчилгээний стандартыг боловсруулан батлуулах

8.1.12 Төрийн албаны мэргэшсэн ажилтан бэлтгэх, албан хаагчдыг давтан сургах, мэргэжил, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг бодлого төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах

8.1.13 Төрийн албан хаагчийн хэрэгцээг төлөвлөх, хангах бодлого боловсруулах

8.1.14 Тамгын газрын даргыг өөрийн эрхэлсэн асуудлын чиглэлээр    шаардлагатай мэдээллээр ханган ажиллах

8.1.15 Засаг дарга, Тамгын газрын даргаас хариуцуулж, даалгасан чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэх

8.1.6 Хороодыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах