БИДНИЙ БАХАРХАЛ

Налайхын уурхайгаас төрөн гарсан алдартнууд:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

  1. Д. Даваажав                           Хөдөлмөрийн ууган баатар, 1957 он
  2. Ж.Отгонцагаан                      Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчин, 1961 он
  3. Х.Түвшин                                Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчин, 1961 он
  4. Н.Залиль                                Хөдөлмөрийн баатар, 1962 он
  5. Ж.Батлай                               Хөдөлмөрийн баатар, 1962 он
  6. Д.Чанкий                                 Хөдөлмөрийн баатар 1962 он
  7. А.Орногвай                            Хөдөлмөрийн баатар, 1971 он
  8. Ч.Пүрвээ                                 Хөдөлмөрийн баатар 1981 он
  9. Т.Охобал                                Хөдөлмөрийн баатар 1991 он

Төрийн шагналт уурхайчин

  1. У.Мавлет                               Төрийн шагналт, Техникийн ухааны доктор, уурхайн дарга,   1976 он
  2. Н.Лувсанчоймбол                  Төрийн шагналт, ашиглалтын хоёрдугаар хэсгийн дарга, 1976 он
  3. Ц.Дорж                                    Төрийн шагналт, ашиглалтын хоёрдугаар хэсгийн машинист, бригадын дарга, 1976 он

Монгол Улсын Гавьяат уурхайчин

  1. Д.Пүрэв                                  Гавьяат уурхайчин, 1971 он
  2. Ц.Сандаг                                Гавьяат уурхайчин, 1977 он
  3. Ч.Адрес                                  Гавьяат уурхайчин, 1971 он
  4. З.Жавлай                               Гавьяат уурхайчин, 1972 он
  5. Ж.Сайполда                           Гавьяат уурхайчин, 1982 он
  6. Х.Кадас                                  Гавьяат уурхайчин, 1991 он
  7. Ө.Шаравхан                           Гавьяат уурхайчин, 1992 он
  8. С.Банзрагч                             Гавьяат уурхайчин, 1997 он
  9. Ц.Жанчив                               Гавьяат уурхайчин, 19 он
  10. С.Жадамбаа                          Гавьяат уурхайчин, 2009 он
  11. Л.Дамдинсүрэн                      Гавьяат уурхайчин, 2011 он
  12. Д.Балдорж                             Гавьяат уурхайчин, 2012 он
  13. Н.Барьный                              Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Уурхайн дарга 197

Дамдингийн Даваажав

1911 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Төлбөрийн асгат” гэдэг газар ард Дамдингийн 3 дахь хүү болон төржээ.

Бага насаа мал маллах, жин тээх зэргээр өнгөрүүлж, 1933 онд цэргийн албаа хааж, нутагтаа ажиллаж байгаад 1938 онд нүүрсний уурхайд ажилчнаар элсэж, уурхайчин болжээ.

1957 оны 12 дугаар сарын 25-нд уурхайн 35 жилийн ойгоор Налайхын үйлдвэрийн 17-р уурхайн бэхэлгээчин Дамдингийн Даваажавт “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг анх хүртээжээ.

Тэрээр олон шавь төрүүлсэн, асар их нэр хүндтэй, эгэл даруу зантай хүн байлаа. 1975 онд 64 настайдаа өвчний учир таалал төгссөн байна.

Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, МАХН, МҮЭ-ийн бүгд хурлын гишүүн, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн байсан юм. 2000 онд түүний хүрэл хөшөөг Налайхын Хуульчдын гудамжинд босгож, гавьяа дурсгалыг нь мөнхжүүлсэн байна.

 /2010, “Налайхын бага тайлбар толь” номноос /