НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХОЁРДУГААР ХОРОО

Эрхэм зорилго:
Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах, Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажилладаг.

Хорооны үндсэн чиг үүрэг :
Хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн хүргэх.

Хүн амын мэдээлэл:
 1132 өрхийн 4016 хүн амтай

Хорооны хилийн цэс:
Тус хороо нь дүүргийн 1, 3, 7, 8-р хороотой хиллэдэг бөгөөд 485238м2 талбай газар нутагтай.

Байршил:
Налайх дүүрэг Даваажавын гудамж Хас банкны эсрэг талд 23-31-р байрны дунд.

Налайх дүүрэг нь 1955 онд Улаанбаатар хотын уурхайчдын хороо захиргаа болон, түүний дэргэд  2  дугаар хороо нь хорин нэртэйгээр байгуулагдсан анхны хороодуудын нэг юм. 

Монгол Улсын шинэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол Улсын Их Хурлаас 1992 онд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийг батлан гаргаж Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо болон зохион байгуулагдсан.

2019 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 25/21, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 27 дугаар тогтоолоор 2, 8-р хороо болон дахин зохион байгуулагдсан.

Засаг дарга Ч.Идэрбат, зохион байгуулагч А.Амаржаргал, нийгмийн ажилтан Б.Чанцалдулам, халамжийн мэргэжилтэн Г.Сарангэрэл, улсын бүртгэгч Б.Бэрцэцэг, хэсгийн байцаагч Цагдаагийн ахмад Ц.Мягмартуяа, олон нийтийн цагдаа А.Сүхболд, хэсгийн ахлагч Г.Байгалцэцэг, А.Одончимэг, Г.Тунгалаг, Н.Отгонтуяа, Ш.Бямба үйлчлэгч Т.Мөнгөнцэцэг, манаач Д.Мөнхбат, Г.Баатарчулуун, Х.Цогзолмаа нар ажиллаж байсан.

Тус хороо нь 1136 өрхийн 4703 хүн амтай дүүргийн 1, 3, 7, 8-р хороотой хиллэдэг бөгөөд 485238м2 талбай газар нутагтай, 150 гаруй байгууллага, аж ахуй нэгж, 36837,7 м2 ногоон байгууламжтай Налайх дүүргийн төвийн хэсгийн орон сууц зонхилсон хороо юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРОО

Овог нэр

Албан тушаал

Холбогдох утас

1

Ч.Идэрбат

Хорооны Засаг дарга

70232656

2

А.Амаржаргал

Зохион байгуулагч

70232656

3

Б.Чанцалдулам

Нийгмийн ажилтан

70232656

4

Б.Бэрцэцэг

Хорооны Улсын бүртгэгч

70232656

5

Г.Сарангэрэл

Хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

70232656

6

Г.Байгалцэцэг

1-р хэсгийн ахлагч

70232656

7

А.Одончимэг

2-р хэсгийн ахлагч

70232656

8

Г.Тунгалаг

3-р хэсгийн ахлагч

70232656

9

Н.Одонтуяа

4-р хэсгийн ахлагч

70232656

10

Ш.Бямба

5-р хэсгийн ахлагч

70232656

11

Т.Мөнгөнцэцэг

Үйлчлэгч

70232656

12

Д.Мөнхбат

Манаач

70232656

13

Г.Баатарчулуун

Манаач

70232656

14

Х.Цогзолмаа

Манаач

70232656