НАЛАЙХ ДҮҮРГИЙН НЭГДҮГЭЭР ХОРОО

Баянзүрхийн 5-р гудамж

Хорооны түүх: Налайх дүүргийн 1 дүгээр хороо нь 1962 онд байгуулагдсан.

Хорооны анхны суурь болох одоогийн соёлын төвийн барилгыг 1962-1963 онд тухайн үед орон тооны бус хорооны дарга байсан Н.Сэнгэдорж нь үүрэг гүйцэтгэж байхдаа иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлж, олон хүний хүч хөдөлмөрөөр хорооны байрыг анх барьсан. Улмаар хорооны контор нь /улаан булан/ 1976 онд баригдсан ба 1979 оноос Налайх хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр орон тооны цалинтай хорооны даргатай болж үйл ажиллагааг явуулж ирсэн дүүргийн хамгийн анхны хороодын нэг юм.

Засаг даргаар нь 1962-1963 онд Сэнгэдорж,  1963-1979 онд Пүрэвжав, 1979-1982 онд Д.Гирдгаабазар, 1982-1992 онд М.Халзан, 1992-1993 онд О.Балжинням, 1993-2000 онд С.Гонгор, 2000-2001 онд Д.Цэрэн, 2001-2004 онд П.Сашка, 2004-2009 онд Н.Дамдинсүрэн, 2009-2010 онд С.Тунгалаг, 2010-2012 онд Х.Баярсайхан, 2012 оны 12 сараас эхлэн Н.Амгалан, 2016-2017 онд Батсүрэн, 2017-2022 оны 4-р сард хүртэл П.Сашка нар ажиллаж байсан.

2022.04-р сараас Г.Болормаа Засаг дарга, зохион байгуулагч Д.Хулан, Улсын бүртгэгч, Б.Нандинцэцэг, Халажмийн мэргэжилтэн Р.Бадмаа, Хэсгийн байцаагч Э.Бат-Амгалан, олон нийтийн цагдаа О.Урангуа, 1-р хэсгийн ахлагч Л.Наранцацрал, 2-р хэсгийн ахлагч Д.Март, 3-р хэсгийн ахлагч В.Байгалмаа, 4-р хэсгийн ахлагч Г.Алимцэцэг, 6-р хэсгийн ахлагч Х.Эрдэнэчимэг, 7-р хэсгийн ахлагч С.Буяндэлгэр, үйлчлэгч Д.Гантөмөр, галч, манаач С.Цогтгэрэл, Ж.Дашхүү, П.Ганболд, Б.Төмөрчөдөр гэсэн бүрэлдэхүүнтэй иргэдэд төрийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна.

Тус хороо нь 1521 өрхийн 6190 хүн амтай, 144 өрх, 2 ААН-ийн 7184 тоо толгой малтай. Тус хороонд төрийн болон хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Зэвсэгт хүчний 014-р анги, Хилийн цэргийн 303-р анги, Зэвсэгт хүчний 353-р анги, цэцэрлэг төрийн-3, хувийн-2, сургууль хувийн-1, УБЦТС ХХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Боловсролын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, 7 дугаар хорооны хороо гэсэн томоохон байгууллагуудаас гадна супермаркет, хувийн халуун усны газар, худалдааны төв, хүнсний зах, барилгын материалын дэлгүүр, Төрийн банк, Хаан банк, Хуванцарын үйлдвэр, мал, мах бэлтгэх бой, түүхий эд авах цэгүүд, Оргио тахианы үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн иргэдийн ундны усны хэрэгцээг хангаж байдаг 4, 5, 6, 7, 21, 29, 31 дүгээр ус түгээх цэгийн байрууд байрлаж байдаг.

Хилийн цэс:

Тус хороо нь 2, 4, 6, 7 дугаар хороо болон төв аймгын Эрдэнэ сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо, Гачуурт, туул голын бэлчир, Майхан уулсаар хүрээлэгдэн далайн түвшингээс 1400-2120 метрийн өндөрт хойноосоо урагш байрлалтайгаар 6086 га газар нутагтай.

Хорооны онцлог:

Налайх дүүргийн 1 дүгээр хороо нь газар нутгийн хувьд онцлогтой, хот газраа хүн амын нягтаршил ихтэй, хөдөө хэсэгт хүн амын байршил таруу, мал аж ахуй ихтэй, амралт, сувилал, жуулчны бааз  төвлөрсөн хороо юм. Хөдөө хэсэгт Хар бургастай, Сайхны саравч, Дугуй бургастай, Өртөө өвөлжөө, Их ам, Туулын гүүр, Майхан уул, Хоохойн ам, Чингисийн хүр, Бяцхан булаг, Их ам зэрэг газрууд хамаардаг хот, хөдөө хосолсон дүүргийн анхны хороодуудын нэг юм.

Хорооны үндсэн чиг үүрэг нь:
Иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатанд хөнгөн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй тэгш хүргэх

Эрхэм зорилго:

1. Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах

2. Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдра нөхцлийг бүрдүүлэх

 

УТАСНЫ ЖАГСААЛТ

Овог нэр

Албан тушаал

Ажлын утас

1

Г.Болормаа

Хорооны Засаг дарга

70232431

2

Д.Хулан

Зохион байгуулагч

70232431

3

-

Нийгмийн ажилтан

70232431

4

Б.Нандинцэцэг

Хорооны Улсын бүртгэгч

70232431

5

Р.Бадмаа

Хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

70232431

6

Д.Гантөмөр

Үйлчлэгч

70232431

7

Л.Наранцацрал

1-р хэсгийн ахлагч

70232431

8

В.Байгалмаа

2-р хэсгийн ахлагч

70232431

9

Д.Март

3-р хэсгийн ахлагч

70232431

10

Г.Алимцэцэг

4-р хэсгийн ахлагч

70232431

11

-

5-р хэсгийн ахлагч

70232431

12

Х.Эрдэнэчимэг

6-р хэсгийн ахлагч

70232431

13

С.Буяндэлгэр

7-р хэсгийн ахлагч

70232431

14

“Нарны эрч”

Өрхийн эмнэлэг

70233603

15

С.Цогтгэрэл

Галч, манаач

70232431

16

Ж.Дашхүү

Галч, манаач

70232431

17

П.Ганболд

Галч, манаач

70232431

18

Б.Төмөрчөдөр

Галч, манаач

70232431

19

Э.Бат-Амгалан

Хэсгийн байцаагч

70232431