НАЛАЙХ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРОО

Налайх дүүргийн 6 дугаар хороо Нийслэлээс 70 км, дүүргийн төвөөс 40 км зайд алслагдсан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 30.0 мянган хавтгай дөрвөлжин км талбайд байрладаг нийслэлийн засаг захиргааны нэгж юм.

Тус хороо нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 02 дугаар сарын 22 ны өдрийн 33 тоот тогтоолын дагуу дүүргийн Засаг даргын 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо болон зохион байгуулагджээ.

Хорооны Засаг даргаар нь:

  • 2001-2008 онд Дондогийн Лочин
  • 2008-2012 онд Пүрэвдоржийн Нарантуяа
  • 2012-2016 онд Ишдоржийн Энхбаатар
  • 2016-2022 онд Цэрэнгийн Болд
  • 2022 оноос хойш Отгонжүрмэдийн Энхцэцэг нар сонгогдон ажиллаж байна

Налайх дүүргийн 6 дугаар хороо нь хойд талаараа Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын 3 дугаар баг, баруун талаараа Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон, зүүн болон урд хэсгээрээ дүүргийн 1,5 дугаар хороотой тус тус хиллэдэг.

Хорооны үндсэн чиг үүрэг нь:

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”- ийн ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах, ахмадаа хүндэтгэж, хүүхэд залуучуудаа дэмжсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, зуучлах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хороо нь тус бүр 200-300 өрх бүхий 4 хэсэгтэй, 2021 оны жилийн эцсийн байдлаар 700 гаруй өрхийн 1800-аад хүн амтай, нийт хүн амын 40 орчим хувь нь амины орон сууц, 60 хувь нь гэрт амьдардаг.

Хорооны төвөөс 5-25 км-т алслагдсан 379 өрх оршин суудаг.
Хорооны нутаг дэвсгэрт төрийн байгууллага- 6, 200-аад амралт, аялал жуулчлалын бааз, Хүнсний дэлгүүр, минимаркет 12, Зочид буудал- 4 зэрэг ААНБ-ууд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Айл өрхийн 1/3 нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж,Туул голын сав уулын ам бүрээр тархсан, хорооны төвөөс талдаа 5-50 километрийн тойруугаар алслагдан байрладаг .

2021 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор тус хороонд Мал бүхий 55, малтай 222 өрхийн 10841 толгой мал тоологдсон байна.

Тус хорооны ИНХ-ын зөвлөлийн хурлын дарга Д.Лочин, Засаг дарга О.Энхцэцэг, Зохион байгуулагч П.Бадамзул, Нийгмийн ажилтан Б.Өлзийцэцэг, Халамжийн мэргэжилтэн Г.Алтантуяа, Цагдаагийн хэсгийн байцаагч П.Оюунболд, Хэсгийн цагдаа О.Лхагвацогт, олон нийтийн байцаагч А.Алтантулга, Б.Цэцэгсүрэн, Хэсгийн ахлагч Ц.Наран, Ц.Эрдэнэтуяа, Ч.Анхбаяр, Х.Дэнсмаа, үйлчлэгч Г.Сэлэнгэ, галч манаач Э.Мягмарсүрэн, Ц.Батдэлгэр, Э.Түмэнбилэг, А.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод нээлттэй байдлаар хүргэх, Засгийн газрын тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчлан, түүнийг хэрэгжүүлэх.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН  УТАСНЫ ЖАГСААЛТ

Нэрсийн жагсаалт

Албан тушаал

Холбоо барих утас

1

П.Нарантуяа

Дүүргийн ИТХ-ын дарга

70233638

2

Э.Хорлоо

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

70233638

3

Д.Лочин

ИНХ-ын зөвлөлийн хурлын дарга

70233638

4

О.Энхцэцэг

Засаг дарга

70233638

5

П.Бадамзул

Зохион байгуулагч

70233638

6

Б.Өлзийцэцэг

Нийгмийн ажилтан

70233638

7

Г.Алтантуяа

Халамжийн мэргэжилтэн

70233638

8

Б.Динара

“Суварга налайх” өрхийн эмч

70233638

9

Б.Баярмаа

Бага эмч

70233638

10

Д. Байгалмаа

Сувилагч

70233638

11

Т. Наранжаргал

Асрагч

70233638

12

П.Оюунболд

Хэсгийн байцаагч

70233638

13

О.Лхагвацогт

Хэсгийн цагдаа

70233638

14

А.Алтантулга

Олон нийтийн цагдаа

70233638

15

Б.Цэцэгсүрэн

Олон нийтийн цагдаа

70233638

16

Ц.Наран

1-р хэсгийн ахлагч

70233638

17

Ц.Эрдэнэтуяа

2-р хэсгийн ахлагч

70233638

18

Ч.Анхбаяр

3-р хэсгийн ахлагч

70233638

19

Х.Дэнсмаа

4-р хэсгийн ахлагч

70233638

20

Г.Сэлэнгэ

Үйлчлэгч

70233638

21

Э.Мягмарсүрэн

Манаач

70233638

22

Э.Түмэнбилэг

Манаач

70233638

23

Ц.Батдэлгэр

Манаач

70233638

24

А.Одхүү

Манаач

70233638