Үүрэг даалгавар

2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэх. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад тогтмол хугацаанд гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Байгууллагын дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

“Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” бүтээлч аяны туг, дэвтрийг байгууллага, хороод үр дүнтэй, хугацаанд нь аялуулах. Туг дэвтэр аялуулсан байгууллага тайлангаа ЗДТГ-ын ТЗУХ-т ирүүлэх. /Байгууллага, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Байгууллагууд өөрийн эзэмшлийн болон хуваарилагдсан нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн өнгийг сэргээж, хайс хашлагыг засаж сэлбэх, будах, мод зүлгийг арчлах, услах ажиллагааг хуваарь гарган тогтмол хийж хэвших, хороод өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 50 метрт орсон ногоон байгууламжийг зааж өгөх, арчилж тордох, тогтмол усалж хэвших тал дээр анхаарч хяналт тавин ажиллах тайланг 15,30-нд ТНҮХ-т ирүүлж байх /ТНҮХ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, байгууллага, хороод, СӨХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон байгууллага, аж ахуйн нэгж бүрийн орчин, тэдгээрийн хариуцсан 50 метр хүртэлх талбай, СӨХ-ний эзэмшлийн газар, орон сууцнуудын дундах лууль, шарилж бусад хөл газрын ургамлыг устгах ажлыг 06 сарын 20-ноос 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 5-6 удаа зохион байгуулж, ТНҮХ-т ирүүлэх /Бүх байгууллага, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

МУ-ын Донорын тухай хуулийг хэрэгжүүлэх, авлигагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын уриалгын дагуу 06 сарын 23-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулна. Байгууллага хороод ажилтан албан хаагчид, иргэдийг сайн дурын үндсэн дээр идэвхтэй хамруулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Цаг агаарын хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа учир обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас байнга урьдчилан сэргийлж ажиллах, Ногоон бүсэд байгууллагууд хуваарийн дагуу үр дүнтэй эргүүл хийх, /Онцгой байдлын хэлтэс, бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хорооны Засаг дарга нар /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Сонгуулийн өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх. / Замын цагдаагийн тасаг /

 

 

2017 оны 06 сарын 20-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 06 дугаар сарын 29-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702