Үүрэг даалгавар

2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Дүүргийн баяр наадмын бэлтгэл ажлыг хангахад төрийн байгууллагууд идэвхтэй, санаачилгатай оролцох /Бүх байгууллагууд/

Улсын баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах. / Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

 

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах. / Онцгой байдлын хэлтэс/

 

Баяр наадмын өдрүүдийг угтаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах. /Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

 

2 дугаар хороо Нарлагийн хэсэгт газар цөмөрсөн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг ажлаа шуурхайлах /Ажлын хэсэг, холбогдох байгууллагууд/

 

Дүүрэгт хийгдэж байгаа авто замын чанарт анхаарах, хэрэглээний халуун усыг улсын наадмаас өмнө өгөх арга хэмжээг зохион байгуулах /Хот тохижилтын хэлтэс, Дулааны станц/

 

Чандмань Налайх ОНӨААТҮГ 70 жилийн ой угтсан 70 бүтээлч ажлаа иргэд, олон нийтэд сурталчилж ажиллах

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах. / Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороод, Мал эмнэлэгийн албад /

 

Суваг шуудуу, далангийн бэлэн байдлыг хангах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд анхааруулга, мэдээлэл өгөх /Хороод/

 

Хэт халалтаас үүдэн хүүхэд, өндөр настан нарших болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн байгууллага ажлаа хандуулах

 

2017 оны 07 сарын 04-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702