Үүрэг даалгавар

2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг сайжруулах, байгууллагууд албан бичиг шийдвэрлэлтийн хугацаанд анхаарч, хяналт тавьж ажиллах. / нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

09 сарын 15-нд Соёлын Ордны өмнөх талбайд “Номоо солилцьё” өдөрлөг болно. Сургуулиуд болон Соёлын ордон мэдээллээ хүргэж, идэвхтэй зохион байгуулж оролцох

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Бүх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Хөшөө дурсгалыг сэргээх байгууллагууд хийж дуусгаагүй ажлаа бүрэн хийж дуусгах

 

2017 оны 09 сарын 12-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702