Үүрэг даалгавар

2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 31-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөр, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх 2 сарын ажлын хүрээнд байгууллагууд төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллах /Бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг нэгдсэн бодлого боловсруулах, тогтмол арга хэмжээ зохион байгуулах /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийн үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу зохион байгуулах, хяналтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Түлээ, нүүрсний нэгдсэн цэг байгуулагдсантай холбогдуулан гар дээрээс болон машинаар зөвшөөрөлгүй худалдаа, наймаа эрхэлж байгаа иргэдийг нийтийн эзэмшлийн талбайгаас нүүлгэн, гэрээ байгуулж цэгцлэх асуудлыг хамтран яаралтай зохион байгуулах. Хяналт  тавьж ажиллах /ТНҮХ, МХХ, Цагдаагийн хэлтэс, 1,7 дугаар хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Золбин нохой, муурыг устгах аян эхэлсэнтэй холбоотой хороод 1 сарын төлөвлөгөөт ажил хийж, биелэлтийг ТНҮХ-т ирүүлэх /Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Засаг даргын 02 дугаар албан даалгаврын биелэлтийг ирүүлээгүй байгууллагууд ирүүлэх

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Өвсний фондны мөнгө ирүүлээгүй байгууллагууд энэ 7 хоногт багтаж ирүүлэх  

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Шуурхай хурал зөвлөгөөнд байгууллагуудын удирдлагуудын өөрийн биеэр оролцох, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, биелэлтийн мэдээг тогтмол ирүүлж байх

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Дүүргийн өвс тэжээлийн нөөц хадгалах байрыг яаралтай засаж тохижуулах /Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах /Мэргэжлийн хяналт, ЭМТ, Боловсролын хэлтэс, ГБХЗХХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Дүүргийн хэмжээнд хоосон, эзэнгүй хашаа, байраар явж шалгалт хийх, судалгаа гаргаж танилцуулах, хороод энэ талаар мэдээллийг Газрын албанд өгөх /Газрын алба, хороод/

 

2017 оны 10 сарын 31-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 11 дүгээр сарын 09-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702