Үүрэг даалгавар

2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, УБЦТС ХК Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг байгууллага тус бүртээ гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр нийтийн тээврин компанийн удирдлагуудтай уулзалт хийх, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах /ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх.  /Онцгой байдлын хэлтэс/  

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:  

Зах болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг 02 сарын 10-ны өдөр зохион байгуулах тул бүх байгууллага хуваарийн дагуу хариуцсан нийтийн эзэмшилийн гудамж талбайг цэвэрлэх, цэвэрлэгээний тайлангаа тухайн өдрийн дотор ТНҮХ-т ирүүлэх /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж Нийслэл дэх төрийн аудитын газарт 02-р сарын 25-ны дотор аудитыг хийлгэж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Дүүргийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэсэн ажлын хэсгүүд байгууллага тус бүрт зөвлөмж хүргүүлэх тул 2018 онд дутагдал зөрчлийг арилгах, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Байгууллага, хороод 14 хоногт хийх ажлын төлөвлөгөө, хийсэн ажлын тайланг сар бүрийн 2, 4 дэх 7 хоногийн Лхагва гаригт багтаан This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар ирүүлэх.

 

 

2018 оны 02 сарын 06-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 02 сарын 20-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.">This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702