Үүрэг даалгавар

2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /6-р сарын 1-ны дотор/ бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах, байгууллагынхаа албан хаагчдын хувийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслүүдийг татварт бүрэн хамруулах, хороод энэ талын мэдээллийг иргэдэд сайн хүргэх /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Энэ онд дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /ТЗУХ, СТСХ, ХААА/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах.

Баярын парад жагсаалын үйл ажиллагаанд бүх байгууллага идэвхтэй оролцох

  • Хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах.
  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах.
  • Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах.
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх.
  • Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх.

/НХХ, ТНҮХ, Хороод, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх.

Анхаарах зүйл: Үндсэн чиглэлийн төсөлд тусгах санал нь дунд хугацааны бодлогын баримт бичигт үндэслэсэн, тухайн дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлсон байх шаардлагатай.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Өргөдөл, гомдлын нэгдсэн программ Smartcity.mn-д холбогдоогүй байгууллагууд болох Дулааны цахилгаан станц, УБЦТСХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх төв, УБЦТСХК-ны Түгээх төв, Гэрэлтүүлэг Чимэглэлийн алба, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв зэрэг байгууллагууд яаралтай холбогдох, бүх байгууллагууд Өргөдөл гомдлын нэгдсэн программ ашиглалтыг сайжруулж өргөдөл бүртгэж оруулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг шинжилгээнд хороод иргэдээ идэвхтэй хамруулах, мөн Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Дулааны станц, Газрын алба, УБЦТС Хэрэглэгчдэд үйлчлэх төв, түгээх төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах алба, Чандмань Налайх зэрэг байгууллагууд албан хаагчдаа энэ шинжилгээнд хамруулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

“Манай хороо Миний гудамж” аяны хагас жилийн тайлан мэдээг 05 сарын 31-ний дотор Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэст ирүүлэх /бүх байгууллага/

 

2018 оны 06 сарын 29-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 06 сарын 07-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702