Үүрэг даалгавар

2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. /ТНҮХ, хороод, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Дүүргийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд нь оруулах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг эрчимжүүлэн ажиллах. Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж ТНҮХ-т илтгэх хуудсаар мэдээллэх  /Нийт байгууллагууд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаанд  нь чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг 09-р сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, уриалга өрнүүлэх. / ХТХ, Нийт байгууллагууд/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 08 дугаар сарын 24-нд Соёлын ордны урд талбайд зохион байгуулагдана. Нийт байгууллагууд бэлтгэл ажлыг хангаж идэвхтэй оролцох /Нийт байгууллагууд /

 

2018 оны 08 сарын 21ий өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 08 сарын 30-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.