Үүрэг даалгавар

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, усны алдагдлыг шалгах, байгууллагадаа ээлж солилцохдоо худаг, шугам сүлжээгээ хариуцлагатай хүлээлцэх /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Дүүргийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих. Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хангамжийн төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулах /СТСХ, Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших. /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагт Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн мод тарих өдрийн арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд идэвхтэй оролцох /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

7 хороонд зохион байгуулагдаж байгаа нээлттэй хаалганы өдөрлөгт холбогдох байгууллагууд идэвх санаачилгатай оролцох, илтгэх хуудсаа ТЗУХ-т ирүүлэх / Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮХ, Газрын алба, Эрүүл мэндийн нэгдэл, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, “УБЦТС” ХК-ийн ТӨХК Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв/

 

2018 оны 10 сарын 09-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 10 сарын 18-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 91989008