Үүрэг даалгавар

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх. /Статистикийн хэлтэс, Ажлын хэсэг/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Дүүргийн Тооллогын комиссыг хуралдуулан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөө”-г танилцуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын эрхлэх асуудал, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг 12-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах. /Статистикийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн эрүүл мэндийн төв урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Эрүүл мэндийн төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

“UB-ERP” системд байгууллагын нэр, өөрийн овог, нэр, албан тушаал, утасны дугаар, и-мэйл хаяг, edoc системд нэвтрэх нэр гэсэн 6 төрлийн мэдээллийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу илгээж байгууллагынхаа админ эрхийг авч, өөрийн байгууллагын албан хаагчдын системд нэвтрэх эрхийг нээж өгөх ажлыг шуурхай зохион байгуулах /нийт байгууллага/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 жилийн биелэлтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэнэ. Тиймээс хөтөлбөрийн биелэлтийг нэгтгэн гаргаж, 11 сарын 21-ний дотор ТЗУХ-т ирүүлэх /нийт байгууллагууд/

 

2018 оны 11 сарын 13-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 сарын 22-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 91989008