Үүрэг даалгавар

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Шинэ жилийн баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд мэдээлэл солилцож ажиллах, байгууллагынхаа харуул хамгаалалтыг чангатгах /Хариуцлагатай эргүүл, жижүүрүүд, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт хяналт тавих. /ТНҮХ, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, түргэн муудах бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэгт хяналт тавих /Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Онцгой байдлын хэлтсээс баярын өдрүүдэд галын аюулгүй байдал, тэсэрч дэлбэрэх бодим, пиротехникийн хэрэгсэлийн худалдаалалтанд хяналт тавих. / Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Шинэ жилийн баярын өдрүүдэд нийтийн хэв журмыг сахин хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Ханиад томуу, салхин цэцэг өвчний дэгдэлт өндөр байгаа тул хүүхдийн байгууллагууд болон эрүүл мэндийн байгууллага, хороод хүмүүс ихээр цугладаг үйлчилгээний газруудаар сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч, Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө зааврыг сахиж ажиллах

 

2018 оны 12 сарын 25-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 01 сарын 04-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 91989008