Цаг үеийн мэдээ

2017 оны Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 03 сарын 30-наас 04 сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд дүүргийн Засаг даргын даргын дэргэдэх чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид маш амжилттай оролцож, улсын хэмжээний 37 баг, 380 гаруй тамирчдаас 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ.

Тэмцээний 44 кг жинд Г.Пүрэвсүрэн-алт
63 кг жинд Б.Сарнай -алт
51 кг жинд Б.Дөлгөөн -мөнгө
48 кг жинд А.Раушин –хүрэл медаль хүртэж багаараа 3 дугаар байр эзэлжээ.
Засаг даргын дэргэдэх чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон багш дасгалжуулагч нартаа дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, бахархам амжилт үзүүлсэнд талархал илэрхийлье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР