Цаг үеийн мэдээ

Япон Улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон Ниппон Бүнри Их сургууль (Nippon Bunri University NBU) хамтран жил бүр зохион байгуулдаг “Глобал Ворк Кэмп” буюу Global Work Camp олон улсын оюутан, залуучуудын чуулга уулзалт нь залуучуудыг дэлхий дахинд болон өөрийн оронд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, байгаль орчин, түүх соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт сэдвийн хүрээнд 10 хоногийн турш хэлэлцэж, эх орноо сурталчлах боломж олгодог олон улсын арга хэмжээ юм. Энэ удаагийн Global Work Camp нь 2018 оны 08 дугаар сарын 16-20-ны өдрийн хооронд Япон Улсын Күмүмото мужид тавь дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Жил бүр Япон улсаас 50, бусад улсаас 50 нийт 100 оюутан залуус оролцдог бөгөөд оролцогчдын онгоцны тийз, Япон улс дахь тээвэр, хоол унд, байрлах байрны зардал зэргийг зохион байгуулагч талаас 100% хариуцдаг.

NBU-ын төгсөгчдийн Монгол дахь холбооноос санаачлан дүүргийн ЗДТГ-тай хамтран Налайх дүүргээс жил бүр 2 оюутныг тус чуулга, уулзалтанд оролцуулж эхлээд байна. Шалгаруулалтыг нээлттэй байдлаар зарлаж 2 үе шаттайгаар зохион байгуулдаг. 2017 онд 12 оюутан эссэ болон анкет ирүүлсэнээс 10 оюутан 1-р шатанд тэнцэж, өөрсдийн илтгэлээр өрсөлдсөнөөс А.Анужин, Б.Удвал нар шалгарч 10 хоногийн чуулга уулзалтад эх орноо болон дүүргээ төлөөлөн оролцохоор Япон Улсыг зорьж байсан.

Уралдаанд оролцох: Шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд та өөрийгөө дор дурдсан шаардлагыг хангаж байна гэж үзвэл зааврын дагуу анкет бөглөн (анкетыг линкээр орж татаж авна уу) өөрийн бичсэн эссэ болон хавсралт материалын хамт 2018 оны 06 дугаар сарын 07-ны 17:00 цагийн дотор Бүнри төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Ганболдын This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. сс –ээр This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт цахимаар илгээх юм уу өөрийн биеэр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Хонгорзулд хүргүүлнэ үү. Таны ирүүлсэн мэдээлэлд үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж тэнцсэн оюутан залуусыг 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулагдах 2-р шатны илтгэлийн уралдаанд урих болно. Лавлах утас: 99001807; 7023 3348; 94008066;

Дараах шаардлагыг хангасан байх:
• 2018 оны байдлаар 18-24 настай байх
• Монгол Улсын иргэн бөгөөд Налайх хотод төрж өссөн, Налайхын хаяг дээр амьдардаг байх
• Бичиг баримтын ямар нэгэн асуудалгүй байх
• Япон болон олон улсын түүх соёлыг сонирхдог, ирээдүйд Япон улсад суралцах хүсэлтэй байх
• Япон эсвэл англи хэлний зохих ёсны мэдлэгтэй байх 
• “Global Work Camp” –ээс сурч мэдсэн мэдлэг туршлагаа эх орондоо хэрэгжүүлэх, бусдадаа зааж сургах эрмэлзэлтэй байх

1 –р шатанд бүрдүүлэх материал: 
• Анкет (анкетыг дор хавсралтаас татан авч бөглөх) Анкет татаж авах
• “Миний нүдээр Налайх хотод тулгамдаж буй асуудал ба түүнийг шийдэх санаа” сэдвээр зохион бичлэг бичиж ирүүлэх (500 хүртэлх үгтэй байх) 
• Иргэний үнэмлэхний хуулбар 
• Гадаад паспортны хуулбар
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт 
• Япон эсвэл англи хэлний мэдлэгийг бататгах шалгалтын оноо, батламж, эсвэл сургалтын сертификатын хуулбар
• Сургууль, боловсролын үнэмлэх, гэрчилгээ, сертификат, дипломын хуулбарууд

2-р шатанд: 
• 1-р шатанд ирүүлсэн материал, эссэг үндэслэн шалгарсан 10 оюутан илтгэлийн уралдаанд оролцоно. Илтгэл 2018 оны 06 дугаар сарын 09 –ны өдөр 
• “Миний нүдээр Налайх хотод тулгамдаж буй асуудал ба түүнийг шийдэх санаа” сэдвээр илүүлсэн эссэний хүрээнд 4-6 минутыг илтгэл тавина. 
• Илтгэлийн дараа оролцогч тус бүр сонирхсон асуултанд хариулна

Ялагчийг шалгарууулах: 
1 ба 2 дугаар шатанд шүүгчдээс хамгийн олон оноо цуглуулсан 2 оролцогчийг шалгаруулж The 5th GLOBAL WORK CAMP 2018 JAPAN арга хэмжээнд эх орноо болон дүүргээ төлөөлөн оролцох эрхийн батламжийг гардуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
ЯПОН УЛСЫН БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
NIPPON BUNRI UNIVERSITY
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
МОНГОЛ УЛС ДАХЬ БҮНРИ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО