Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 28                  А/154                  Улаанбаатар хот

Хурдан морины уралдааныг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хурдан морины уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сайран худагт зохион явуулахыг “Налайх хүлэг Эрдэнэ” уяачдын холбоо (Д.Алтандөш)-нд зөвшөөрсүгэй.
  2. Хурдан морины унаач хүүхдүүдэд Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 28 дугаар тогтоолоор “MNS 6264:2011”, үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын дагуу хувцас хэрэгсэл өмсгөх, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авах эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулж, хяналт тавин, тайлагнаж ажиллахыг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга (Б.Наранбаяр), Цагдаагийн хэлтэс (цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр), Эрүүл мэндийн төв (Л.Байгал), “Налайх Хүлэг Эрдэнэ” уяачдын холбоо (Д.Алтандөш)-нд тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч (Х.Анхбаяр)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ  ДАРГА                             Ч.РАДНААБАЗАР