Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 28 А/456

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт,   “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох журам”-ын “Хоёр”-ын 2.4-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102 жил, уурхайг улсын мэдэлд авч Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд хийгдсэн “Уурхайчдын хотхон” түүхэн баримт киног уурхайчдын баярыг тэмдэглэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт хүлээн авч, нийтийн хүртээл болгохыг Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч (С.Тунгалаг)-т даалгасугай.
  2. Баримтат кино худалдан авах зардал 1500000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нягтлан бодогч (А.Гэрэлтуяа)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                        Ч.РАДНААБАЗАР