НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ

Засаг даргын Тамгын газар

 

 

Огноо: 2015 оны 03–р сарын 31–ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны Нарлаг гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2015/А-01

 

 

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Налайх дүүргийн 2 дугаар хорооны Нарлаг гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг үзэж танилцаж болох бөгөөд тендерт оролцож материалаа илгээхийн өмнө 50’000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх шаардлагатай.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын  хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай

Барилга угсралтын -2.2.4, 2.1.2, 2.2.2, 2.2.3, Эрчим хүчний 03.2.1

 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт  12 000 000 /арван хоёр сая/төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2015 оны 05–р сарын 01–ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2015 оны 05–р сарын 01–ны өдрийн 14 цаг 20 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж,

Тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-ын байр,

Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788

Цахим хаяг: www.meps.gov.mn, www.e-procurement.mn,

www.e-tender.mn, www.nalaikh-tender.mn

 

 

Мэдээ мэдээлэл

Дараагийн мэдээлэл SHIFT товч дарж бүх мэдээллийг харах load all