Налайх дүүрэг

04 САРЫН 09-НИЙ ШУУРХАЙД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байх. /ТЗУХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудыг 04 дүгээр сарын 08-с 26-ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох. / нийт байгууллагууд, Удирдлагуудад/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох асуудлыг шийдвэрлэх ажлыг судалж хэрэгжүүлэх. /Боловсролын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Дүүргийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавих, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц байгааг тодорхойлж танилцуулах /Боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгийн удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжинд эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Хаврын хуурайшилттай улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Дүүргийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний аянг зохион байгуулах.  Орон сууцны хороолол болон гэр, хорооллын гудамж, талбайн хог цэвэрлэгээний ажлыг хороондоо эрчимтэй зохион байгуулах, хяналт тавих, гудамж талбайгаар явж газар дээр нь ажиллах. /Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд тогтмол усалгаа чийгшүүлэлт хийх, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ- гууд орчны хариуцсан талбайгаа моджуулах, ногоо зүлэгжүүлэх ажлыг байгууллага нэг бүрчлэн зохион байгуулах. /Тохижил, нийтийн үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

2019 онд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах. /ТЗУХ, Хот төлөвлөлтийн хэлтэс, Инженерийн хангамжийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан нээлттэй зохион байгуулах. /Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Хөл бөмбөгийн ногоон талбай барих ажлын бэлтгэлийг хангах, байршлаа тодорхой болгох. /Газрын алба, Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

“Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг сайтар зохион байгуулах. /Хороодын Засаг дарга нар, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:

Сар бүрийн 09-ний өдрийг орчны аюулгүй байдлыг хангах өдөр болгож, гудамж талбай, хашаа хайс, сурталчилгааны самбар, хаягжилтын бат бэх байдлыг хангах, хяналт тавих. /Нийт байгууллага/

 

 

Хуваалцах: