Налайх дүүрэг

МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Налайх дүүрэг дэх салбар, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хамтран мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтыг 05 сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус сургалтад байгууллага, аж ахуйн нэгжийн 26 нягтлан бодогч хамрагдаж байна.

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Налайх дүүрэг дэх салбарт эрх олгогдсоны дагуу ёс зүйн хичээл, институтын дүрэм цогц бодлого, мэдээллийн технологи гэсэн 3 хичээлийг зааж, шалгалтыг зохион байгуулсан байна. 
Тус шалгалтад тэнцсэн нягтлан бодогчдод Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтаас 14 хоног хичээл заагаад үлдсэн шалгалтуудыг авах аж.

Хуваалцах: