Налайх дүүрэг

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АТТЕСТАТЧИЛАЛЫН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зорилгоор аттестатчилалын шалгалтыг зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” А/76 дугаар тушаал батлагдсан.
Үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх хотын Захирагчийн ажлын алба, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн 2 ажлын хэсэг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу атестатчилалын нэгдсэн шалгалтыг 2019 оны 04 дүгээр сарын 08-аас 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд зохион байгуулсан юм.
Энэ удаагийн атестатчлалын шалгалтад 2017 онд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдсан бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Аттестатчилалын ажлын хэсэг хуралдаж, шалгалтын танилцуулга, дүн мэдээг хэлэлцсэн юм.
Аттестатчилалын ажлын хэсэг дүнг нэгтгэн, тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийн жагсаалтыг баталгаажуулан, шалгалтын танилцуулга, судалгааг Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны дотор хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах юм.

Хуваалцах: