Налайх дүүрэг

СТАНДАРТ МӨРДӨӨГҮЙ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 02 сарын 12-ны өдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй уулзалт хийж, зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил болон аяны талаар мэдээлэл хүргэсэн юм.
"Нэг хот-Нэг стандарт" зорилтот жилийн хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас аян зохион байгуулж улирал бүр дүгнэх бөгөөд аяны шалгуур үзүүлэлт, хэрхэн хэрэгжүүлэх, хяналт тавих талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын хэлтсийн дарга н.Билэгсайхан мэдээлэл хүргэсэн юм.

Барилга орчны аюулгүй байдал
Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй орчин
Хашаа, хайс, хашлаганд тавигдах ерөнхий шаардлага зэрэгт холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гадна хороодын хэсгийн ахлагч, иргэд хяналт тавьж, мэдээлэх, холбогдох мэдээллийн дагуу яаралтай арга хэмжээ авах боломж бүрдэж байна.
Иргэд та бүхэн "Нэг хот-Нэг стандарт" аяны талаар мэдээлэл авахыг хүсвэл "НАЛАЙХ ДҮҮРЭГ НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ" фэйсбүүк группт нэгдэхийг уриалж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

Хуваалцах: