Налайх дүүрэг

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМ ТҮҮНИЙ ХОР УРШИГ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 1 дүгээр сард дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газрын хашаанд иргэн Б мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан гэмт хэрэг бүртгэгдсэн ба Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №62 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийн хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 4 заалт бүхий “Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажилласан.


Төлөвлөгөөний хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А/14 дүгээр захирамжаар “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийг байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт Гамшгийн тухай хууль, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, харьяа нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс, ургамал ургадаг эсэхийг нарийвчлан тогтоох, үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулсан.


Мөн өсөх хандлагатай байгаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах ажлын хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг” сэдэвт сургалтыг Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн мэргэжилтэн Г.Баярмаа, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дахь салбарын Улсын ахлах өмгөөлөгч Б.Наранбаатар нар хамтран дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж Моунтайн лодж” амралтын газрын 10 ажилтан, албан хаагчид, “Тэрэлж сүйх” ХХК-ийн амралтын баазын 13 ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

 

 

Хуваалцах: