Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР НИЙСЛЭЛИЙН "БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА"-ААР ШАЛГАРЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /10 сарын 29/ Монголын Хүүхдийн ордонд боллоо.

Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарсан юм. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлснийг үнэлж ийнхүү "Боловсролд ээлтэй Засаг дарга"-аар шалгаруулсан байна.

Мөн нийслэлийн шилдэг цэцэрлэгээр Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг шалгарсан бол,

Нийслэлийн шилдэг сургуулиар Налайх дүүргийн 103 дугаар сургууль шалгарч, шагналаа гардан авлаа.

Хуваалцах: