Нийслэлийн Архивын газрын 21 төрлийн үйлчилгээнээс 12 төрлийн лавлагаа, үйлчилгээг үндэсний портал сайт www.e-mongolia.mn –ээр дамжуулан иргэд, хуулийн этгээд авах боломжтой боллоо.
Авах боломжтой лавлагааны төрөл:
1. Ажилласан жил тодорхойлох лавлагаа
2. Нотариатын лавлагаа
3. Шилжилт хөдөлгөөний лавлагаа
4. Тогтоол, захирамжийн лавлагаа
5. Банк, санхүүгийн лавлагаа
6. Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
7. Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа
8. Нас барсны бүртгэлийн лавлагаа
9. Цагаатгалын лавлагаа
10. ЕБС-ийн шалгалтын лавлагаа
11. Акт дүгнэлтийн лавлагаа
12. Хурлын тэмдэглэлийн лавлагаа
Эдгээр лавлагаа, үйлчилгээг онлайнаар захиалахаас өмнө ТА дараах холбоосоор http://lavlagaa.ub.gov.mn/Fund/Organization_V1 нэвтэрч таны хайж буй байгууллагын мэдээлэл “Нийслэлийн Архивын газар”-т хадгалагдаж буй эсэхийг шалгана уу.
Нийслэлийн Архивын газраас тус хадгалагдаж буй нийслэлийн байгууллагуудын лавлагаа, мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой юм.