Налайх дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Налайх дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазар ажиллахаар дахин сонгогдсон.
Багаараа өнгөрсөн 4 жилд “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн төлөө хамтдаа” зорилт дэвшүүлэн ажилласан.
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Ардын намаас Налайх дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн дагуу буюу
- “Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх”
- “Ирээдүйн жишиг хот Налайх”
- “Эрүүл орчинтой Налайх”
- “Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх”
- “Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх” гэсэн 5 үндсэн бүлэг, 29 зорилт, нийт 150 гаруй заалттайгаар боловсруулан амжилттай хэрэгжүүлж, ИТХ-аараа "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэлүүлсэн.
Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабаазар нар оролцлоо.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: "Бид тэг гэсэн гараанаас эхлээгүй. Яг энд сууж байгаа багаараа өнгөрсөн дөрвөн жилийн бодлогын баримт бичгээ амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бид хаана ямар төсөл хэрэгжүүлэх шаардлагатай эсэх, зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай ажлуудаа нарийн сайн мэдэж байгаа учраас бодлогын баримт бичгээ боловсруулахад ямар нэг хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Салбар бүрийн төлөвлөлтийг хийхдээ маш нарийн тунгаан, шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр үг үсэг нэг бүр дээр нягт нямбай хандахыг хүсье. Нэн ялангуяа хүний хөгжил, аюулгүй байдал чиглэлд онцгой анхаарч төслөө боловсруулан танилцуулаарай" гэв.
Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт Засаг даргын орлогч, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, төрийн байгууллагын дарга удирдлагууд оролцож байна.