Налайх дүүргийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс өдөр бүр хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар махнаас бусад хүнсний барааны нөөц хэвийн байна. Цаашид махны хомсдол үүсэх магадлалтай байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын ээлжит бус хурал зарлан дүүргийн иргэдийн хүнсний хангамжинд махны нөөцийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдлийг үүсгэхгүй байх арга хэмжээ авах үүднээс мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран махны хомсдолыг бууруулах ажлыг зохион байгуулж эхэллээ.