Налайх дүүрэг

БУУЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас буулгах шаардлагатай дүгнэлт гарсан 26 барилга байгууламжийг танилцууллаа. Үүнээс Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 3 барилга байгууламж байна. Буулгах шаардлагатай дүгнэлт гарсан барилга байгууламжийн саналыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт хүргүүлэхээр болжээ.

1. НД, наймдугаар хороо, “Эрдмийн оргил” сургуулийн баруун талд иргэн Б.Жаргалсайханы үйлчилгээний барилга

2. НД, хоёрдугаар хороо, “Сүккистар тур” ХХК-ийн орон сууцны барилга

3. НД, зургаадугаар хороо, “Өнөр” БСОБ, “Ном” ХХК-ийн үйлчилгээний барилга байна.

Хуваалцах: