Налайх дүүрэг

620 ГАРУЙ ӨРХӨД ХҮНС БОЛОН НҮҮРСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед 8 хорооны 238 иргэнд хүнсний тусламж, 385 иргэнд нүүрсний тусламж олгосон байна.

Хүнсний тусламжийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нараас гадна Улаанзагалмайн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран шийдвэрлэж эмзэг бүлгийн өрхүүдэд хүргэх ажлыг Хороодын Ажлын албанаас зохион байгуулаад байна.

Хүнд цаг үед тусламжийн гараа сунгаж байгаа бүх хүмүүст нийт иргэдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

 

Хуваалцах: