Налайх дүүрэг

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:

Их хэмжээний нойтон цас орж байгаатай холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоод, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг орчны 50 метр газрын цас мөсийг тогтмол бүрэн цэвэрлэж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас сэрэмжлүүлж байна.

Мөн зайлшгүй шаардлагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байх, эм, хүнсний худалдан авалтаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Хуваалцах: