Налайх дүүрэг

АСУУДЛЫГ УУРААР БИШ УХААНААР ШИЙДДЭГ БАЙХ ЁСТОЙ

Өнөөдөр дэлхийн 187 орон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүлж байна.

“Яг одоо жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор тэмдэглэж буй тус аянд манай улс 23 дахь жилдээ оролцож, нийгмийн тэгш бус хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм.

“Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс дээрх аянд Налайхчууд та бүхнийг нэгдэж, гэр бүл, ажлын байр, олон нийтийн дунд эерэг, амар тайван уур амьсгалыг бүрдүүлэх, харилцаандаа хүндэтгэл, ойлголцолыг эрхэмлэх, эрүүл амьдралын зан үйлд суралцах, хорт зуршлыг арилгах уриалгыг дэвшүүлж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа энэ цаг үе нь гэр бүлүүд удаан хугацаанд хамт байх нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас гэр бүлдээ халуун дотно хайраа мэдрүүлэх боломж хэмээн харж, үр хүүхдэдээ цаг зав гаргаж, хамтдаа хөгжиж, зөв үлгэр дууриаллыг үзүүлж, айдас түгшүүр, зөрчил түрэмгийллийг гэр бүлийн хүрээнд таслан зогсоохыг уриалья.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: