Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр даруй 32 жилийн нүүрийг үзсэн байна.
Энэ жил НҮБ-аас "ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ-ХАМТЫН ХАРИУЦЛАГА" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Энэхүү өдрийн гол зорилго нь ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгахад оршдог.
Тус үйл ажиллагааны хүрээнд төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэдэг уламжлалтай.
Ковид- 19 цар тахлын үед Эрүүл мэндийн ажилтныг хамгаалж, дэмжсэнээр ХДХВ-ын эсрэг тусламж үйлчилгээг аюулгүй хүргэхийг ДЭМБ уламжилж байна.