Налайх дүүрэг

ГОЛОМТ СУРГУУЛИЙН БАГШ НАР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлж хөл хорио тогтоосон хугацаанд нийтийн тээврийн үйл ажиллагаанд байгууллагын ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу хяналт тавьж ажиллаж байна.

2020 оны 12 сарын 06-ны өдөр Голомт цогцолбор сургуулийн 36 багш 3 ээлжээр ажиллаж, 06:20-21:30 цаг хүртэл дүүргийн нийтийн тээвэрт зорчих иргэдэд хяналт тавьж ажиллалаа.

Энэ хугацаанд нийт 8 автобус 55 удаа эргэлт хийж 599 иргэн үйлчлүүлсэн байна.

Цар тахалтай бүх нийтээр тэмцэж буй энэ цаг үед сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа талархал илэрхийлье.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

 

Хуваалцах: