Налайх дүүрэг

"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Хоггүй Налайх” аяны хүрээнд өнөөдөр Налайхчууд “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ИТХ, ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвх санаачилгатай оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлан гадна талбайгаа чийгшүүлж байна.
Тухайлбал Хуульчдын гудамжийг ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Статистикийн хэлтэс хамтран бүх сандал, хогийн сав, хайс хашлага зэргийг угааж цэвэрлэсэн бол дүүргийн төв талбайгаа Соёлын ордон, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд хамтран угааж цэвэрлэж байна.
“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээнд Хаан банк, Хас банк зэрэг олон байгууллага, аж ахуйн нэгж нэгдэж орчны хог хаягдлаа цэвэрлэн идэвхтэй оролцож байна.
Цэвэр цэмцгэр дүүргийнхээ төлөө бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэн идэвхтэй оролцож байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархлаа илэрхийлье. 
Иргэд та бүхнийг ч гэсэн энэхүү арга хэмжээнд нэгдэж хашаа хайс, ойр орчмыг газраа цэвэрлэн, цэмцгэр Налайх дүүргээ хамтдаа бүтээхийг уриалж байна.

Хуваалцах: