Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЖАГСААЛД ОРОЛЦЛОО

Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт 04 сарын 24-ний өдөр Сүхбаатарын талбайд боллоо. 
Нээлтийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээнд оролцов.
Налайх дүүргийн Онцгой комиссын дарга, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараар ахлуулсан баг бүрэлдэхүүн тус арга хэмжээнд оролцлоо.

Хуваалцах: